Home » » Дэлхийн хамгийн гэрэлтэй хот аль нь вэ?

Дэлхийн хамгийн гэрэлтэй хот аль нь вэ?


Mexico-City-at-night-from-above-640x398

Сансраас авсан гэрэл зургийг харж байж энэ асуултад хариулна. Сансар огторгуйгаас дэлхийн хотуудын зургийг авахад зам нь гэрэлт тэмтрүүл болон тал тал тийшээ тархсан асар том наймаалж мэтээр харагддаг байна.

Бага талбайтай ч хамгийн их гэрэлтэй хот нь Лас-Вегас ажээ. Шөнийн харанхуй нөмрөнгүүт уг хотын 80 кв.м талбайд 24 мянган неон гэрэл, цахилгаан шугам асдаг байна. 

Mexico-City-at-night-from-above-640x398
Түүний дараа гэрэлтүүлгээрээ Нью-Йорк, Парис, Токио, Мехико хотууд ордог аж. Москва гэрэлтүүлгээрээ тэднээс дутахгүй ч гэрэлтэй замууд нь хязгааргүй орчиндоо замхраад дуусдаг бол Америкийн хотуудыг холбосон зам нь бүх нутгийг хэрсэн цусан судас мэт гэрэлтдэг ажээ. 
las
Саяхан Италийн орон судлаачид Пьерантонио Чинзано, Фабио Фальки нар шөнийн тэнгэрийн гэрэлтэлтийн атласыг гаргасан байна. Шөнийн тэнгэрийн зурагт АНУ, Европ, Япон, Канадын тэнгэр бусад харанхуй тивийн дэвсгэр дээр асар том гэрлэн толбо болон харагджээ. 

Mexico-City-at-night-from-above-640x398
    Сартай саруулхан шөнө болж байсан ч Европын орнуудын оршин суугчдын 98 хувь нь "Тэнгэрээс од олж хардаггүй" гэж хариулдаг байна. Учир нь хотын гэрлүүд нь шөнийн тэнгэрт бүдэг улбар туяаг өгдөг учраас тэр. Хотуудын хэт их гэрэлтүүлэг нь гэрлийн бохирдол үүсгэж цаашлаад экологийн тулгамдсан асуудлыг бий болгодог хэмээн экологочид ярьдаг. Хурц гэрлийн дэргэд ургаж байгаа модны наслалт богино, өвчлөх нь их, бас бага хүчилтөрөгч ялгаруулдаг байна. 
MoNGooGLe.Blogspot.com
las
las
las
las
las
las
Share this article :

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Асуулт